Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ оноос эхлэн Хятадын иргэд гадаадад $15,000-аас илүү бэлэн мөнгө авч чадахгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны эхний өдрөөс эхлэн Хятадын иргэд хилийн чанадад зорчихдоо банкны картнаасаа жилд 100,000 юаниас ($15,000 гаруй) илүү бэлэн мөнгө авч чадахгүй болж байна.

Гэхдээ нэг хүн хэдэн ч карттай байхаас үл хамааран авах нийт бэлэн мөнгөний хэмжээ 100,000 юаниас хэтрэхгүй байхаар зохицуулжээ.

Өнгөрсөн онд карт тутмаас 100,000 юань жилд авах эрхтэй байсан юм. Өөрөөр хэлбэл олон карттай хүн карт бүрээсээ ийм хэмжээний бэлэн мөнгө авч болохоор байжээ. Хэрвээ энэ хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл дараа дараагийн жилүүдэд бэлэн мөнгө авах эрхийг нь хасаж шийтгэх гэнэ.

Хятадын эрх баригчид хууль бус аргаар олсон мөнгийг гадагш гаргахаас сэргийлж ийм арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: AFP