Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гоо үзэсгэлэн, оюун ухааны нарийн хослол хатагтай М.Ариунзаяа ...

"Playboy Mongolia"
2013 оны 11 сарын 12
iKon.MN

Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтэллээ. 

... Сэрвэлзэн үлээх салхи нь сэтгэл гэгэлзүүлсэн шаргал намрын өдрүүд биднээс алсаллаа.

Намрын налгар өдрүүд холдож жавар тачигнасан хүйтэн энэ л өдрүүдэд бид уншигч таны сэтгэлийг дулаацуулах, ялдам атлаа зоримог тэвчээртэй Хатагтайг толилуулж байна. Хүсэл мөрөөдөл, даль жигүүрээ дэлгэн, амьдралын их замд хөл тавьж буй оюутан бүсгүйн алдрыг М.Ариунзаяа гэнэ. 

Зузаахан хүрэмтэй биднийг ч жиндээж чичиргэсэн хүйтэн өдрийг эс тоож, тэрээр зураг авалтыг амжилттай дуусгаж чадсан юм. Үнэндээ зургийг авахаар товлосон өдөр санасныг бодвол их хүйтэн байсан шүү. 

Гэсэн ч М.Ариунзаяа маань шантарч татгалзсангүй. Харин ч тэвчээртэйгээр, сандарч тэвдэлгүй үргэлжлүүлж байсан билээ. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, хүсэл зорилгодоо тууштай чанд байхыг цаг үргэлж өөртөө сануулан, хичээж явдаг энэ залуу бүсгүйн сурч боловсрохын зэрэгцээ чимсэн сэтгүүлийнх нь нүүр хуудас ганц, хоёроор тогтохгүй ажээ. 

Гоо үзэсгэлэн, оюун ухааны нарийн хослолыг илэрхийлсэн түүний жавхаалаг харц, нууцлагдмал инээмсэглэл хэний ч анхаарлыг татахгүй байхын аргагүй байлаа. 

“Хүн зорилготой байж, бас түүндээ хүрэх зоригийг ч гаргаж чаддаг байх нь чухал. Нэгэн хэвийн, бараг уламжлал болтлоо тогтчихсон хэвшлээс татгалзаж, шинийг эрэлхийлж чадах зориг залуу хүнд хэрэгтэй” гэж шинэхэн Playmate маань өгүүлнэ. 

"Playboy Mongolia" сэтгүүл 2013.10-р сар, Playmate М.Ариунзаяа
"Playboy Mongolia" сэтгүүл 2013.10-р сар, Playmate М.Ариунзаяа
"Playboy Mongolia" сэтгүүл 2013.10-р сар, Playmate М.Ариунзаяа