Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Анголын хиймэл дагуултай Оросууд холбоо тогтоож чадлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Африкийн Ангол улсын хөөргөсөн анхны хиймэл дагуул болох Ангосат-1-тэй холбоо тогтоож чадсанаа Оросын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлжээ.

Хиймэл дагуулыг үйлдвэрлэсэн Оросын Энергия компанийн мэдэгдэлд “Энергия компанийн мэргэжилтнүүд Ангосатаас телеметрийн мэдээллийг авч эхэллээ. Хиймэл дагуулын бүх параметрүүд хэвийн байна” гэсэн байна.

Өнгөрсөн Мягмар гарагийн орой Казахстан дахь Байконурын сансрын буудлаас Анголын харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Тойрог замд хүрсний дараахан түүнээс холбоо тасраад байв.

Өнгөрсөн сард алс дорнод дахь шинэ сансрын буудлаасаа хөөргөсөн цаг уурын хиймэл дагуултай Оросууд мөн ийм байдлаар холбоо тасраад байсан юм.

Ангол улс 2009 онд ОХУ-тай сансар судлалын салбарт хамтран ажиллах $280 саяын төсөл эхлүүлсэн байна. Үүний хүрээнд хиймэл дагуул хөөргөх, нийслэл Луандагийн ойролцоо сансрын дэд бүтэц байгуулах зэрэг ажлууд багтаж байв.

Төслийн санхүүжилтийг Оросын төрийн өмчит банкны зээлээр гүйцэтгэжээ.

Энэ долоо хоногт хөөргөсөн Ангосат хиймэл дагуул нь харилцаа холбоо, интернэт, телевиз, радио дамжуулах зорилгоор 15 жилийн хугацаанд ашиглагдах юм.

 

Эх сурвалж: AFP