Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны АНУ-ын их сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

One World Center нь 2011 оноос хойш Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэн эх орноо гэсэн чинь сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм. Одоогийн байдлаар АНУ-ын өнцөг булан бүрд байрлах 16 их дээд сургууль коллежид хэлний бэлтгэл, бакалавр болон магистрын зэрэгт хүссэн мэргэжлээр сургуулиа сонгон суралцах боломжийг оюутан залуустаа олгож байна.

Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэмд мэдээлэл маш хурдацтай тархаж байна. Техник технологийн хөгжил бидний ирээдүйг илүү гэгээлэг амар хялбар болгож байгаач үүнийгээ дагасан сөрөг талууд ч маш их гарч байна. Тиймч учраас мэдээллийн эрин зуун болсон энэ цаг үед амьдарч байгаа залуус бидний хувьд чанартай зөв мэдээллийг шүүн ялгаж авахын тулд сайн боловсрол эзэмших зайлшгүй хэрэглээ гарч ирж байна. Сүүлийн жилүүдэд монгол улсаас гадаад улсад сурч боловсрох, амьдрах сонирхолтой залуусын тоо ихсэж байгаатай холбогдуулан АНУ-д сурч боловсрох талаар багахан хэмжээний мэдээлэл бэлтгэлээ. Магадгүй залуус бид Монгол Улсын эдийн засгийн  хямралтай хүнд нөхцөлд байгаа энэ үед өөрсдийгөө дайчлан дэлхийн шилдэг боловсролыг эзэмшин эх орондоо хувь нэмрээ оруулах нь бидний ирээдүй хойч үедээ өвлүүлэх хамгийн том хөрөнгө болно гэж бодож байна.

АНУ-д сурч боловсрох давуу талууд:

  • Манайхан АНУ-д суралцахыг хэцүү, олон шалгалт өгдөг, өндөр төлбөртэй, мөн их хэмжээний мөнгө хэрэгтэй гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш юм. Мэдээж дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиуд нь ороход өндөр шалгууртай, төлбөр өндөр байдаг. Харин дундаж сургуулиуд нь ямар нэгэн онцгой шалгуургүйгээр элсэн орох боломж, хямд төлбөр, төлбөрийн уян хатан нөхцөл, амьдрах таатай орчинг санал болгодог
  • Мөн орчин цагийн бүхий л шинэ техник технологийг ашиглаж, голчлон практикт суурилан, боловсрол олгодог. Тиймдээ ч АНУ-д боловсрол эзэмшсэн, гэхдээ бүр хичээж, суралцсан бол таны өмнө амжилтын үүд хаалга нээлттэй байна гэсэн үг юм.
  • Нийгмийн таатай орчин болон эдийн засгийн өндөр хөгжилтэй улс болохоор гэр бүлээрээ суралцангаа амьдарч өөрсдийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа олох бүрэн боломжтой юм.
  • Дэлхийн өнцөг булан бүрээс сайн боловсрол эзэмших хүсэлтэй болон авьяас чадвар амжилтаараа бусдыгаа манлайлсан залуустай дэлхий нийтийн соёл иргэншлийн төв болж олон үндэстнийг нэгтгэн арьс өнгө, нийгмийн гарал, үндэс угсаагаараа ялгаварлахгүйгээр хамтдаа суралцаж өрсөлдөх, бие биенийхээ соёл уламжлалтай илүү дотно танилцах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.
  • Түүнчлэн мэргэжлээрээ амжилттай сурч төгссөн оюутан бүрд 1 жилийн хугацаанд АНУ-д ажиллах эрхийн виз олгож цаашдаа ажиллаж амьдрах боломжтой байдаг.
  • Өөрсдийн авьяас чадвар, сурлагын амжилтаас шалтгаалан төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • АНУ-д боломж хүн бүхэнд тэгш нээлттэй байдаг ба тэнд хэн сэргэлэн, амьжиргаатай нь илүү сайхан амьдардаг. Монголоос АНУ-д суралцаж буй олон олон оюутнууд хоёр улсын хооронд жижиг бизнес хийж сургалтын төлбөр болон амьдрах зардлаа олдог Жишээлбэл: Автомашин, гар утас, хувцас, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт.

Манай төвөөс санал болгож байгаа сургуулиудаас дурдвал:

UNIVERSITY OF BRIDGEPORT

 

Энэхүү сургууль нь Connecticut мужийн Bridgeport хотод 1927 онд байгуулагдсан. ‘New England association of Schools and Colleges (NEASC-CIHE) холбооноос магадлан итгэмжлэгдсэн их сургууль юм. Дэлхийн 80 улсаас 125 мэргэжлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт оюутан суралцдаг.

 

UNIVERSITY OF ILLINOIS

 

1867 онд байгуулагдсан АНУ-ын шилдэг сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Champaign, Chicago, Springfield гэсэн 3 хотод өөрсдийн салбар сургуультайгаас гадна онлайн хичээлийн сургалттай 78500 гаруй оюутан залууст 150 гаруй мэргэжлээр боловсрол олгодог АНУ-д төдийгүй дэлхийд томоохон сургууль юм. Дэлхийд чанараараа 18 бичигдэж байгаа үзүүлэлт бүхий сургууль юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг :

www.oneworld.mn
www.facebook.com/oneworldcenter
www.instagram.com/oneworldcenter
Утас: 976+70003805
Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 хороо Буянгын зам Union building A corpus 10 давхарт 1004

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.