Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс гурван жилийн хугацаанд түлхүү хөгжүүлэх гол 9 салбараа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятад улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд 2020 он хүртэл хөгжүүлэх 9 салбарыг зарлажээ.

Эдгээр салбаруудыг Хятадын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо өнгөрсөн Мягмар гарагт танилцуулсан байна.

Түлхүү хөгжүүлэх салбаруудад

  • цагт 600 км хурдлах чадвартай галт тэрэг (maglev)
  • ухаалаг автомашин
  • робот техник
  • далайн хөлөг, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
  • орчин үеийн хөдөө аж ахуйн техник
  • анагаах ухааны тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл
  • шинэ материал
  • ухаалаг аж үйлдвэрлэл
  • ухаалаг багаж, техник хэрэгсэл багтжээ.

Ерөнхийдөө Хятад улсын аж үйлдвэрийн салбаруудыг “интернэт, биг дата, хиймэл оюун ухаан”-ы тусламжтайгаар шинэчилж, улам хүчирхэг болгох зорилготой гэнэ.

Тухайлбал maglev (magnetic levitation train) буюу соронзон замтай хурдан галт тэрэгний салбарт дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байна. Одоогоор Шанхай-Бээжингийн чиглэлд явж байгаа ийм технологитой галт тэрэг нь дунджаар 200 км/цаг хурдалдаг ба дээд хурд нь 400 км/цаг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post