Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Атар Өргөө" ХК-ийн 40% 4 тэрбум төгрөгөөр арилжигдлаа

З.Санжаа, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN

Монголын хөрөнгийн биржийн энэ оны сүүлийн өдрийн арилжаа явагдаж дууслаа.

Өнөөдрийн онцлох арилжаа Атар Өргөө ХК -ийн 69,425ш хувьцааг нэгжийг нь 57,000 төгрөгөөр арилжсан явдал байв. Өөрөөр хэлбэл компаний нийт хувьцааны 40 хувийг 3 тэрбум 957 сая төгрөгөөр зарах хэлцэл хийгдлээ.

Компани 2016 онд 12.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 665 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг.