Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ван Дикийн наймаа эцэслэгдлээ

SPS телевиз
2017 оны 12 сарын 28
SPS
Зураг зураг

Саутхэмптон клубын төвийн хамгаалагч Виргил Ван Дик ирэх өвлийн солилцооны цонхоор Ливерпүүл клубт 75 сая фунт стерлингээр нэгдэхээр боллоо. Нидерланд залуутай “Улаанууд” 6 жилийн гэрээ байгуулсан бөгөөд тэрбээр багийн 4 дугаарыг эзэмших болжээ.

Түүнийг өөрсдийн болгохоор Ливерпүүл клуб өнгөрсөн зуны турш ажилласан боловч амжилтанд эс хүрсэн юм. Түүний наймаа Манчестер Сити клубын Бенжамин Мендид төлсөн 52 саяын үнэтэй солилцоог давснаар Виргил Ван Дик дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байна.

Ван Дик 2015 оны 9 дүгээр сард Селтик клубээс 13 сая фунт стерлингээр “Гэгээнтнүүд”-тэй нэгдэж байсан бөгөөд Шотландын клуб ашгийн 10 хувийг мөн хүртэх ажээ. Нидерланд тоглогч 1 дүгээр сарын 1-ний өдөр Ливерпүүл клубтэй нэгдэх боловч багийн тоглогчоор дараа өдөр нь бүртгүүлэх тул даваа гаригийн тоглолтод оролцох боломжгүй юм.

Зураг