ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыровын фэйсбүүк, инстаграм хаягнууд саяхан хаагджээ.
Кадыров нь сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд Инстаграм сүлжээнд 3 сая, Фэйсбүүк сүлжээнд 750,000 дагагчтай юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Кадыровт санхүүгийн болон зорчин явах хориг тавьж байгаагаа зарласан.
Үүний маргааш нь буюу 23-нд Кадыровын сошиал сүлжээний хаягнууд ямар нэг тайлбаргүйгээр хаагджээ. Фэйсбүүк, Инстаграм үйлчилгээнүүд Вашингтоны захиалгаар хувийн хаяг, эрхийг нь хаалаа гэж үзэж байгаагаа Чечений удирдагч тухайн үед мэдэгдэж байв.
Тэгвэл ОХУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор өчигдөр Фэйсбүүк компанид албан бичиг хүргүүлж, Кадыровын хаягнуудыг хаах болсон шалтгаанаа тайлбарлахыг хүсжээ.
Вашингтоны засаг захиргаа Кадыровыг өөрийн БНУ-даа хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн тул хориг арга хэмжээ авсан юм. Чеченьд болсон хоёр удаагийн салан тусгаарлах зорилготой дайны дараа 2007 онд Рамзан Кадыровыг ОХУ-ын ерөнхийлөгч Путин тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүнээр томилж байв.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty