Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун зул сарын баярын хоригоо улам чангалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд зул сарын баярыг тэмдэглэхийг хориглож байсан Ким Жон Ун энэ жилийн баяраар ард иргэдээ цугларч уух, дуулах зэргээр цэнгэлдэхийг нь хоригложээ.

Хойд Солонгост цөөн тооны загалмайн шашинтан иргэд байдаг. Нөгөө талаар их удирдагчийн эмэг эх Ким Жон Сукийн төрсөн өдөр арванхоёрдугаар сарын 25-нд таардаг нь үүнд нөлөөлсөн бололтой.

Нэг үгээр хэлбэл загалмайн шашинтай цөөнхөөр Есүсийн төрсөн өдрийг биш, эмэг эхийнхээ төрсөн өдрийг тэмдэглүүлэхийн тулд дээрх шийдвэрийг гаргажээ.

Ким Жон Уны эмэг эх Ким Жон Сук нь 1919 оны зул сарын баярын өдөр төрсөн бөгөөд коммунист, Японы эсрэг тэмцлийн партизан, Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Суны эхнэр байсан юм.

1949 онд учир битүүлэг шалтгаанаар нас барсан түүнийг Хойд Солонгост “Хувьсгалын эх” гэж нэрлэдэг ба зул сарын баяраар бунханд нь хүндэтгэл үзүүлдэг ажээ.

Саяхан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс хатуу хориг хэмжээ авхуулсан Ким Жон Ун анти-христ арга хэмжээнүүдээ улам чангалсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлсэн байна.

Нэгэн үе Пёньян хотод Солонгосын бүх хотуудаас олон тооны загалмайн шашинтнууд суудаг байжээ. Тэр бүү хэл Католик шашны хамба лам Пёньянд залардаг байсан гэдэг. Гэвч 1950-аад оны эхээр коммунистууд загалмайн шашны бүх үйл ажиллагааг хориглосон юм.

 

Эх сурвалж: Express.Co.UK