Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп 2018 оны НҮБ-ын санхүүжилтийг таналаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр зарласныг нь шүүмжилсэн НҮБ-ын 2018 оны санхүүжилтыг $285 саяар танаж байгаагаа АНУ-ын эрх баригчид зарлажээ.

Өнгөрсөн Ням гарагт энэ тухай мэдээлсэн НҮБ дахь Вашингтоны элч Никки Хэйли төсвийг танасан шалтгаанаа НҮБ-ын зардал хэтрүүлдэг байдлыг засах зорилготой гэсэн байна.

Харин өнгөрсөн долоо хоногт болсон Израйлийн нийслэлийн талаарх санал хураалттай огт холбоогүй байна.

“НҮБ-ын зардлаа хэтрүүлдэг, үрэлгэн байдлыг бүгд мэднэ. Бид цаашдаа Америкийн ард түмний өглөгийг хяналтгүй зарцуулахыг зөвшөөрөхгүй” гэж Хэйли мэдэгджээ.

Тэр бас “НҮБ-ыг үр дүнтэй, хариуцлагатай болгох зорилготой энэхүү түүхэн зардал таналт нь зөв чиглэлд хийж буй том алхам болно” гэсэн юм.

Хэйли цаашдаа энэ мэт зардлыг танах бодлогыг үргэлжлүүлэхээ энэ үеэр амлажээ.

Трампын 2018 онд төлөх НҮБ-ын төсвийн таналт нь цаг уурын өөрчлөлтийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоож, хүүхдийн сангийн (UNICEF) санхүүжилтийг 16 хувиар бууруулж байгаа гэнэ.

Хэйли “Одоогоор АНУ нь НҮБ-ын томоохон санхүүжүүлэгч. Бид өөрсдийгөө хэн болохыг мэдрүүлэхийн тулд үүнийг хийлээ. Бид шударга байхыг хүссэн. Бид НҮБ-д өгөөмөр зан гаргахдаа манай хүсэл сонирхлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөхийг хариуд нь хүсдэг” гэж хэлсэн нь Иерусалемын бодлогыг нь шүүмжилснийг хэлсэн байна.

НҮБ-ын гишүүн 193 улс тус байгууллагын төсвийг бүрдүүлдэг. Ингэхдээ хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг нь тооцсон томьёогоор төсвийг хуваан бүрдүүлдэг юм.

Одоогоор АНУ НҮБ-ын жилийн төсвийн 22 хувь буюу $5.4 тэрбумыг төлдөг.

Үүнээс гадна гишүүн орнууд зарим нэг хөтөлбөрийг сайн дураар санхүүжүүлэх боломжтой. Тухайлбал 2010 онд АНУ НҮБ-д $10 тэрбумыг төлсний $6 тэрбум нь сайн дурын санхүүжилт байжээ.

 

Эх сурвалж: NewsWeek