2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°
20:00
S26
-9°
21:00
S26
-9°
22:00
S26
-9°
23:00
S26
-9°
00:00
S26
-9°
01:00
S26
-10°
02:00
S26
-10°
03:00
S26
-11°
04:00
S26
-11°
05:00
S26
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2018 онд нийслэлд баригдахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрт эхлүүлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга С.Батболд БСШУ-ны сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо.

Нийслэл болон яамны удирдлагын түвшинд хийгдсэн уулзалтаар ирэх 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх талаар харилцан санал солилцлоо.

Боловсролын салбарын 70 хувь нь Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эн тэргүүнд 3-н ээлжээр хичээллэдэг сургуулиудын барилгын асуудлыг шийдэх, цэцэрлэггүй хороодыг эхний ээлжинд шийдэх, спортын, соёлын ордны барилгын ажлуудыг шуурхайлах зэрэг саналуудыг нийслэлийн харьяа агентлагуудын удирдлагын зүгээс гаргасан юм.

БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа 2018 онд нийслэлд баригдахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн ажлуудын эрхүүдийг эхний ээлжинд яаралтай шилжүүлж барилгын ажлуудыг эхлүүлэхээр болж байгааг дуулгасан юм. Цаашид яамны зүгээс нийслэл хоттой хамтран боловсрол, соёл, спортын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэж хамтран ажиллах, харилцан санал солилцож асуудлуудаа шийдэж байх талаар ярилцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

x