Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхай хот оршин суугчийнхаа тоог 25 саяар хязгаарлахаа зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын санхүүгийн томоохон төв болох Шанхай хотын захиргаа “их хотын эмгэг”-т нэрвэгдэхгүйн тулд 2035 он гэхэд оршин суугчдынхаа тоог 25 саяас хэтрүүлэхгүй байхаар шийджээ.

Хотын захиргаа Шанхай хотын 2017-2035 оны мастер төлөвлөгөөнд энэ тухай заасныг өчигдөр буюу Даваа гарагт вэбсайтдаа мэдээлсэн байна.

“2035 оны байдлаар Шанхай хотын оршин суугч 25 саяар хязгаарлагдаж, барилга барих нийт талбайг 3,200км. кв-аас хэтрүүлэхгүй” гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

Том хотууд хэт өссөнөөс байгаль орчны бохирдол, замын түгжрэл нэмэгдэж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийтийн үйлчилгээний хүртээмж буурдаг үзэгдлийг “их хотын эмгэг” гэж хотын захиргаа нэрлэсэн байна.

Хятадын зүүн бүсийн хамгийн том хот Шанхай нь 2015 оны байдлаар 24.15 сая оршин суугчтай болоод байгааг Синьхуа агентлаг мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Japan Today