Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт хөлбөмбөгчин ерөнхийлөгч болоход ойрхон байна

SPS телевиз
2017 оны 12 сарын 26
SPS
Зураг зураг

Дэлхий, Европ, Африкийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг нэг улиралд хүртсэн цорын ганц хөлбөмбөгчин болох Жорж Веа төрөлх Либери улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх хоёрдугаар шатны санал хураалтад өнөөдөр өрсөлдөх гэж байна.

Тус улсын хувьд нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч ерөнхийлөгчөөр сонгогдох хуультай бөгөөд домогт хөлбөмбөгчин маань эхний шатанд 38.4 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Түүний өрсөлдөгч, одоогийн дэд ерөнхийлөгч Жосеф Боакай эхний шатны санал хураалтыг будлиантай болсон хэмээн дээд шүүхэд гомдол гаргасан ч түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, дараагийн шатны санал хураалтыг 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар товлосон юм.

Африкийн буурай хөгжилтэй Либери улсад 1990-ээд оны үед хоёр ч удаа иргэний дайн дэгдэж нийт 900 мянга гаруй хүн дайны хөлд амь эрсдэж байлаа. Түүнээс гадна 2014-2016 оны хооронд Эбола халдварт өвчнөөр 4,800 гаруй хүнээ алдсан юм.

Зураг