Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны “ДААТГАЛЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ КОМПАНИ"-иар Тэнгэр Даатгал компаниар 5 дахь жилдээ шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ENTREPRENEUR 2017” арга хэмжээ болж 2017 оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Тэнгэр Даатгал компани нь  байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын даатгалын зах зээлд  17 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дахь тэргүүлэгч компани юм.

 

2013 оноос ТэнГэр Санхүүгийн нэгдэл 100 хувийн хөрөнгө оруулалтыг хийснээр компанийн бизнесийн байр суурийг улам ихээр бэхжүүлэх, даатгуулагч, иргэд, харилцагч байгууллагад банк санхүү, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цогц хэлбэрээр шинэ шатанд хүргэхэд томоохон түлхэц болоод зогсохгүй Монголын санхүүгийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

 

Өнгөрч буй 2017 онд компани олон сорилттой тулсан ч тэр хэмжээгээрээ илүү чадавхижиж, туршлагажсан жил байлаа.

Бидний хичээл зүтгэлийг ийнхүү үнэлж буйд талархаж буйгаа илэрхийлье.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.