Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Уураа гаргах өрөө” Өмнөд Солонгост эрэлттэй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын баруун дүүрэгт орших “Уураа гаргах өрөө” сүүлийн үед залуусын дунд эрэлттэй байна.

Энд ирсэн хүмүүс хамгаалалтын малгай өмсөж, бэйсболын цохиураар зэвсэглэснийхээ дараа шаазан эдлэл, гэр ахуйн төхөөрөмжүүд, резинэн хүн, машины дугуй зэрэг эд зүйлд хүссэнээрээ уураа гаргаж болдог.

Өрөөний гаднаас шаазан хагарах, орилж хашхирах, галзуу мэт инээх чимээ сонсогддог.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдсэнээс нь хойш олон мянган хүн энд ирснийг “Уураа гаргах өрөө”-ний эзэн Викториа Вон хэлжээ.

Үйлчилгээ нь хэд хэдэн ангилалтай. Хамгийн энгийн “Vandalism” ангилал нь 10 минутын хугацаанд 10 шаазанг хагалж, хэмхчих хязгаартай ба үнэ нь 20,000 вон гэнэ.

180,000 воны төлбөртэй “Madness” ангиллын үйлчилгээг авбал тоо хязгааргүй шаазан хагалж, хуучин телевизор, компьютерын дэлгэц, принтер зэргийг эвдэх боломжтой ажээ.

Тэдний үйлчлүүлэгчид нь голдуу 20-30 насны залуучууд байдаг гэнэ.

Өмнөд Солонгосын нийгэм өрсөлдөөн өндөр, дарамт шахалт ихтэй тул иргэдийн ихэнх нь сэтгэлзүйн хямрал, бухимдалтай явдаг. 2015 онд гаргасан судалгаагаар насанд хүрсэн хүн амын тал нь уур бухимдлаа зохицуулах асуудалтай тулгардаг, 10 хувь нь мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай гэж гарсан байна.

 

Эх сурвалж: Korea Times