Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Сүмогийн Холбоо Таканойвагийн дэвжээний эзэн Таканоханаг байцаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ёкозуна Харумафүжиг зодог тайлахад хүргэсэн дуулиант хэрэгтэй холбогдуулан хохирогч Таканойвагийн дэвжээний эзэн, экс ёкозуна Таканоханаг өчигдөр Японы Сүмогийн Холбоо байцаажээ.

Хоёр цаг үргэлжилсэн байцаалтад Сүмогийн Холбооны хямралын үеийн удирдах зөвлөлийн тэргүүн Кагамияма болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Аравдугаар сард болсон хэргийн үеэр Таканоханагийн дэвжээний бөх Таканойваг Харумафүжи зодож бэртээсэн нь тогтоогдсон.

Уг хэрэг Таканоханагийн хариуцаж байсан орон нутгийн барилдааны үеэр болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Ёкозунагийн зөвлөл хуралдахдаа алдаа гаргасан Таканоханад шийтгэл оногдуулах зөвлөмжийг Сүмогийн Холбоонд өгсөн юм. Өчигдөр болсон байцаалтын дараа Сүмогийн Холбоо Таканоханад ямар шийтгэл оноохыг тогтоож, энэ долоо хоногийн Пүрэв гарагт шийдвэрээ зарлах төлөвтэй байна.

Таканохана нь өнгөрсөн долоо хоногийг хүртэл Сүмогийн Холбоонд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, мөн дэвжээний бөх Таканойваг Сүмогийн Холбооныхонтой уулзуулахгүй байсан нь шүүмжлэл дагуулж байв.

 

Эх сурвалж: Japan Today