Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Алексей Навальный ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авч чадсангүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтийг ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо өчигдөр буюу Даваа гарагт хүлээж авсангүй.

Хорооны гишүүд санал нэгтэйгээр түүнийг сонгуульд өрсөлдөх боломжгүй хүн гэж дүгнэжээ.

Навальный төсвийн хөрөнгө идэж шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа нь ингэх шалтгаан болсон гэж үзсэн байна. Харин авлигын эсрэг тэмцэгч маань энэ хэргийг улс төржсөн, зохиомол зүйл гэж үздэг юм. Ирэх оны гуравдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа сонгогдох нь бараг тодорхой болоод байна.

Энэ оны эхээр иргэдийн дунд явуулсан Gallup байгууллагын судалгаагаар Путины рэйтинг 80 орчим хувьтай байгаа нь харагдсан юм. Сүүлийн жил гаруй хугацаанд Навальный Оросын иргэдийн дунд өөрийн нэр нөлөөг өсгөх кампанит ажиллагаа өргөн хэмжээнд явуулсан.

Хэдийгээр түүнийг Путины хамгийн том өрсөлдөгч гэж үздэг ч сонгогчдын дэмжлэгийг хангалттай авч чадахгүй байгаа юм. Сонгуулийн Төв Хорооны шийдвэрийг сонссоныхоо дараа Навальный ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг дэмжигчиддээ уриалжээ.

 

Эх сурвалж: Associated Press