Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 21 дэх жилдээ зохион байгуулсан “Entrepreneur 2017” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд энэ өдөр шилдгүүдээ шалгаруулан өргөмжиллөө.
Энэхүү шагнал гардуулах ёслолын
Имарт Хайпермаркетынн 2017 онд шинээр хийсэн хөрөнгө оруулалт, бий болгосон шинэ үйлдвэр, үйлчилгээний мэдээллээс дурьдахад:
- Имарт нь 2016 онд анхны салбар Имарт Чингисийг ашиглалтанд оруулсан бол 2017 оны 9-р сард Имарт хороолол салбарыг амжилттай нээсэн билээ. Ингэснээр БГД, СХД-ийн хэрэглэгчид өдөр бүр хямд, шинэхэн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болсон юм. Уг салбар нь нийт 5,000 м.кв талбайтай, 200 орчим автомашины зогсоолтой өдөрт 5,000 хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн агуулах, хөргүүр, агааржуулалтын системээр иж бүрэн тоноглогдсон болно.
- юм. Шинэ бараа бүтээгдэхүүн: 2017 онд дотоод гадаадын нийт 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэгчиддээ хүргэсэн байна.
- Имарт нь өөрийн дэлгүүрийн хөрөнгө оруулалтаас гадна Дотоодын үйлдвэрлэгч, фермерүүдийг дэмжих хөтөлбөрийн дагуу Мах, сүү, хүнсний ногоо зэрэг чиглэлүүдээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласнаар Монгол хэрэглэгчиддээ эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь энэхүү шагналыг хүртэх гол нөхцөл болжээ.