Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 25
Сурталчилгаа
 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2017” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэн “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа.

Мөн "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг МҮХАҮТ-ын дээд шагнал "Хийморь" одонгоор шагнав.

 

Сүү ХК 2017 онд хөрөнгийн зах зээлд чиглэсэн томоохон алхмуудыг хийж, 6 тэрбум төгрөгийн “Сүү бонд”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр амжилттай арилжаалан, ОУСК-иас авсан 6 сая долларын зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, хувьцаа эзэмшигчиддээ 3.4 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх, түгээлтийн машиныхаа тоог нэмэгдүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэв.

2017 онд “СҮҮ” ХК дотоодын зах зээлд 3 төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх болон хөгжүүлэлт хийсэн бөгөөд эрүүл мэндэд ээлтэй цуврал бүтээгдэхүүн болох “Биофит” тараг хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

 

Сүү ХК 2017 оны эхний 11 сарын байдлаар сүү бэлтгэн нийлүүлэгчдээс нийт 14.9 сая литр сүүг татан авч, мэргэжлийн багшийн сургалт, хивэг тэжээл, бидон нийлүүлэх, зээлийн баталгаа гаргах зэргээр дэмжин ажиллав.
Нийгмийн хариуцлагын чиглэлээр эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэг шаардлагатай салбаруудад дэмжлэг үзүүлж ажиллажээ.

Бидний амжилтын үндэс болсон нийт ажилтан, хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч болон хөрөнгө оруулагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье!
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.