Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн үү?

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тус газрын бүтэц бүрэлдэхүүн болон албан хаагчдын цалинг нэмсэн эсэх талаар холбогдох албаны хүн тайлбар өгсөн юм. 

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн.

Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Үүнийг л хүмүүс манай бүтцэд өөрчлөлт орсон гэж ойлгоод байх шиг байна. Мөн энд тодруулж хэлэхэд АТГ-ын албан хаагчдын цалин нэмэгдээгүй" гэлээ.