Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Miss America”-ын захирлууд миссүүдийг далдуур доромжилдог байсан нь илэрч, огцорцгоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Miss America байгууллагын гүйцэтгэх захирал Сэм Хаскелл

Жил бүр Америкийн Нэгдсэн Улсын гоо бүсгүйг шалгаруулдаг Miss America байгууллагын гүйцэтгэх захирал Сэм Хаскелл, удирдах зөвлөлийн дарга Линн Уэйднер болон өөр хоёр захирал задарсан имэйлийн дуулианаас болж өнгөрсөн Баасан гарагт огцорцгоожээ.

Тэдний хоорондоо харилцаж байсан сүүлийн гурван жилийн имэйлийг өнгөрсөн долоо хоногт The Huffington Post сонинд дэлгэсэн нь дуулиан тарьсан юм.

Тэдний цахим захидалд АНУ-ын миссээр шалгарсан бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч, олон эртэй явалддаг хэмээн нэр заан доромжилж байсан нь илэрсэн байна. Мөн тэднийг биеийн хэлбэр галбираар нь муулдаг байсан нь илэрсэн юм.

Имэйл здарсны дараа Баасан гарагт тус тэмцээний телевизийн шууд нэвтрүүлгийн удаан хугацааны түнш Dick Clark Production компани “Miss America”-тай харилцаагаа тасалж байгаагаа зарласан байна.

Имэйлүүдэд нэр нь дурдагдсан 2013 оны Америкийн мисс Мэллори Хэйган дэлгэгдсэн материалыг үзээд огт цочирдоогүй, харин өөрийнх нь мэдэрч байсан зүйлсийг баталж өглөө гэж NBC сувагт ярьжээ.

“Удаан хугацааны турш би ойр тойрныхоо хүмүүс ийм зүйл болдгийг ойлгуулахыг хичээдэг байлаа” гэж тэрээр ярьсан юм.

Гүйцэтгэх захирал Хаскелл огцрох тухайгаа мэдэгдэхдээ ил гаргасан материал нь хэн нэгний засаж, өөрчилсөн агуулгатай байсныг хэлж, өөрийгөө өмгөөлжээ.

 

Эх сурвалж: Time.Com