Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Серена Уиллиамс эргэн талбайд гарна

SPS телевиз
2017 оны 12 сарын 25
SPS
Зураг зураг

Шинэ охиноо өлгийдөж аваад ердөө дөрөвхөн сар болж байгаа талбайн теннисний домогт тамирчдын нэг Серена Уиллиамс ирэх долоо хоногт Абу Даби хотноо явагдах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр найман долоо хоногтой бие давхар байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.

Өдгөө 36 нас хүрч буй их дуулгын 23 түрүү хүртсэн америк бүсгүй “Мубадала талбайн теннисний АШТ”-д дэлхийн чансааны долдугаарт бичигдэж буй Елена Остапенкотой тоглох юм.

Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш талбайд гараагүй бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард охин Алексис Олимпиа Оханианыг төрүүлсэн юм.

Зураг