Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци 2017 оны Онцлох Энтрепренерийн шалгаруулалтын Гранпри шагналын эзэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 25
Сурталчилгаа

Монгол Улсын анхдагч бөгөөд тэргүүлэгч мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер 2017” шалгаруулалтын “Гранпри” шагналыг хүртсэндээ туйлын таатай байна.

 
“Өнгөрч буй 2017 он Мобиком Корпорацийн хувьд амс хийх завгүй боловч амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Бид орон даяар сүлжээ өргөтгөлийн ажилд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, түүхэндээ хамгийн олон сүлжээ дамжуулах станц шинээр барьж байгуулснаа дуулгахад таатай байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх болсондоо Мобиком Корпорацийн нийт ажилтан, албан хаагчид маш их баяртай байгаа бөгөөд бидний амжилтыг үнэлж “Гранпри” шагналыг олгох болсон МҮХАҮТ-д халуун талархал дэвшүүлье.”

хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада онцолсон юм.

Монгол Улсын эрх зүйн орчин, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн дээдлэгч манай корпораци хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг түргэн шуурхай, найдвартай ханган, хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийн төлөө ямагт хичээн ажилладаг билээ.

 

2017 онд бид Монгол Улсад анх удаагаа LTE-Advanced технологийг нэвтрүүлснээр энгийн 4G LTE сүлжээний хурдыг хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болсон бөгөөд цаашид мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг Монголчууддаа цаг алдалгүй, дэлхийн хурдтай мөр зэрэгцэн хүргэсээр байх болно. Бид улам бүр өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнт интернетийн хэрэглээг дэмжих зорилгоор задгай датаны үнийг “0₮” болгож, хэрэглэгч бүрийн онцлог хэрэгцээнд тохирсон олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.     

Мобиком нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд салбартаа байнга шинэчлэлийг авчирдаг бөгөөд өнгөрсөн онд Candy цахим мөнгөний төлбөр тооцооны экосистемийг бий болгож, хэрэглэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээнд дэмжлэг болох үүднээс мессэж зээл үйлчилгээг анх удаа зах зээлд нэвтрүүллээ.  

 

Компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь Мобикомчууд бидний нэг үндсэн зорилго билээ. 2017 онд 14 аймгийн 23 сумын сургууль, цэцэрлэгүүдэд орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж байгууллаа. Ингэснээр нийтдээ орон нутгийн сургуулиудын 20 орчим хувь буюу 45 мянга гаруй сурагчид халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж чадсан юм.

Бидний амжилтын гол үндэс болсон хэрэглэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.