Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганхуяг Цагдаагийн дарга, Ерөнхий прокурор нарт хандав

Өглөөний сонин
2017 оны 12 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д. Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон хамаатны охин дүүгээ бусдын хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдэл хийсэн. Улмаар мэдэгдлийн дагуу ЦЕГ-аас шалгаж эхэлсэн юм. Тэгвэл Г.Номуундарийн аав Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ.

Уг гомдолдоо “Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг тогтоолгож холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна. 2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны ... тоотод ...... овогтой ............, .... овогтой ........ гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.

Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Зураг