Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гавлын ясны хэлбэртэй “Халлоуины астероид” 2018 онд эргэн ирнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2015 оны Халлоуины баярын үеэр манай дэлхийд нэгэн өвөрмөц астероид ойртож ирсэн юм. Тэр оны аравдугаар сарын 31-нд ойртсон сансрын биетийг нэг талаас нь харахад хүний гавлын ястай ижил хэлбэртэй харагдаж байв.

Тэгвэл энэ өвөрмөц астероид 2018 онд дахин дэлхийд ойртохдоо Халлоуины баяраас бага зэрэг хоцорч ирэхээр болжээ. “2015 TB145” хэмээх албан ёсны нэртэй астероид 2018 оны арваннэгдүгээр сарын дундуур дэлхийд ойрхон өнгөрнө гэж уг биетийг анх илрүүлсэн Испаний Андалузагийн Астрофизикийн Хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Халлоуины астероид нь нарны гэрлийн дөнгөж 5-6 хувийг эргүүлэн ойлгодог тул олж харахад хэцүү байдаг гэнэ.

Энэ нь нүүрснээс бага зэрэг илүү гэрэл ойлгодог гэсэн үг юм.

600 метр орчим өргөнтэй уг биетийг астрономичид сөнөсөн астероид гэж үзэж байна.

2015 онд тэр дэлхийд 482,000 км зайтай ойртсон нь 384,000 км зайтай байдаг сарнаас арай холуур өнгөрсөн гэсэн үг юм.

Харин 2018 онд ойртохдоо дэлхий-сарны зайнаас 105 дахин хол өнгөрөх гэнэ. Сонирхолтой нь уг астероид 71 жилийн дараа буюу 2088 оны Халлоуины үеэр дэлхийд дахин ойртохдоо сар хүртлэх зайг 20 дахин үржүүлсэнтэй тэнцэх зайтай өнгөрнө гэж Андалузагийн Астрофизикийн Хүрээлэнгийнхэн тооцоолжээ.

Эх сурвалж: Time.Com, NASA