2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад Дуурийн театрын барилга шинээр барих асуудлаар яриа хэлцэл эхлүүлэхээр болов

ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзлаа.

Уулзалтаар, 2020 онд тохиох  Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцсан юм. Энэ хүрээнд  Сөүл хотод "Гранд опера Чингис хаан" дуурийг тоглуулах талаар талууд санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилга шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлнэ гэдгээ хэллээ.

Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Гранд опера Аида" дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x