Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Кубын удирдагч Рауль Кастро ирэх хавар огцрохоо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Кубын удирдагч Рауль Кастро улсынхаа нэг танхимтай парламентад үг хэлэхдээ ирэх оны дөрөвдүгээр сард албан тушаалаасаа огцрохоо зарлажээ.

86 настай Кастро “Дөрөвдүгээр сарын 19-нд үндэсний ассемблей шинээр бүрэлдэх үед миний төрийн тэргүүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусаж, би ажлаа өгөх болно. Куба улс шинэ удирдагчтай болно” гэж хэлсэн байна.

Рауль Кастро нь өөрийн ах Фидель Кастрог эрүүл мэндийн улмаас төрийн тэргүүний суудлаа шилжүүлсэн цагаас хойш буюу 2006 оноос хойш Кубыг удирдаж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС