Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг гарааны компанид 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ

Б.Ану
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хамгийн сүүлийн хамгийн том гарааны компанийн хөрөнгө оруулалтын арга хэмжээ болох “PITCH" National Demo Day 2017  маргааш болно. 

2017 он Монголчуудын хувьд ихээхэн сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрсний онцлох нэгэн үйл явдал нь биднийг олноор нь байлдан дагуулж чадсан Монгол HD телевизийн Шарк Танк нэвтрүүлэг байсан бөгөөд тус нэвтрүүлэгт гарааны бизнес, жижиг дунд бизнесүүд өөрийн хүсэл мөрөөдөл, бизнес санаагаа бизнесийн салбарын акулуудад танилцуулж хөрөнгө оруулалт авахаар зорьж 8 нэвтрүүлгийн туш 8 төсөл амжилттай хөрөнгө оруулалт авч чаджээ.

Харин энэ удаад Стартап Терминал болон Стартап Маркетинг Спэйсийн хамт олон та бүхэнд Шарк танк нэвтрүүлгийг бодитоор нь үзэх боломжийг олгож 2017 оны 12-р сарын 23 өдөр “ҮНДЭСНИЙ ДЭМО ӨДӨР 2017” арга хэмжээг Корпорэйт Конвеншн Центрт болох гэж байна. 

Тус арга хэмжээнд 100 хөрөнгө оруулагчид, 10 бизнесийн акул, Монгол улсын шилдэг 10 гарааны компанийн бизнесийн санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлж хамгийн шилдэг гарааны компани 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ажээ. 

Мөн түүнчлэн, тус арга хэмжээнд Стартап хөрөнгө оруулалт, Initial Public Offering (IPO), Стартап ба Блокчэйн гэх сэдвүүдээр сонирхолтой итгэл болон хэлэлцүүлэгүүд өрнөх бөгөөд Монголдоо амжилттай гарааны компани бүтээсэн үүсгэн байгуулагчид та бүхэндээ өөрийн бизнес санаагаа хэрхэн олж, хөрөнгө оруулалт босгож, алдаж оносон сонирхолтой түүхээсээ хуваалцах болно.

Та оролцохыг хүсвэл tix.mn-ээс болон Стартап Терминал болон SMS центр дээрээс биечлэн авах боломжтой.