Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хааны ордон сүй тавьсан залуу хосуудын албан ёсны гэрэл зургийг тараажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Британий хатан хааны угсаа залгамжлах хан хөвгүүдийн нэг Харри саяхан Америк жүжигчин бүсгүй Меган Мэрклтэй сүй тавьж байгаагаа зарласан билээ.

Тэгвэл өчигдөр Кенсингтоны ордны захиргаа залуу хосуудын сүйн ёслолд зориулж авхуулсан гэрэл зургуудыг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Тэдний зургийг загварын гэрэл зурагчин Алекси Любомирски авсан гэнэ.

Харри, Меган нарын хурим ирэх оны тавдугаар сард болохоор товлогдоод байгаа. Британий язгууртны гэр бүлд анх удаа өнгөт арьстан, өмнө нь гэр бүл зохиож байсан бүсгүй орж ирж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Эх сурвалж: Mashable