Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

CNN агентлаг Н.Түвшинбаяр аваргыг "Жүдогийн домог" хэмээн онцолжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

CNN агентлагаас Н.Түвшинбаяр аваргыг "Жүдогийн домог", "Монгол Улсын жүдогийн бэлгэ тэмдэг" хэмээн онцолсон нийтлэлийг гаргажээ. Нийтлэлийг энд дарж бүрэн эхээр нь уншина уу. 

Уг нийтлэлд "Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн олимпоос Монгол Улсын анхны алтан медалийг хүртсэн. Тэрбээр Булган аймгийн малчин гэр бүлд төрж, мал бэлчдэг их тал нутагт барилдаж өссөн билээ. Анх 18 настай байхдаа зурагтаар Азийн наадам үзэж жүдоч болохоор шийдсэн байна. Энэ цагаас хойш ердөө 6 жилийн дараа Н.Түвшинбаяр Хятадын нийслэлд болсон олимпийн индэрт зогсож алтан медаль хүзүүндээ зүүжээ. Медаль хүртсэнийхээ дараа тэрбээр "Хамгийн түрүүнд аав ээж, дасгалжуулагчаа бодсон", "Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн" гэж хэлсэн" тухай бичсэн байна.

Мөн 2012 оны Лондонгийн олимпоор өвдгөндөө гэмтэлтэй байсан ч хэрхэн мөнгөн медаль хүртсэн, 2017 онд Будапештийн Дэлхийн аваргын тэмцээнд 100+ жинд оролцож өөрөөсөө илт том биетэй бөхчүүдтэй амжилттай барилдаж хүрэл медаль авсан талаар онцолжээ.

 

Төгсгөлд нь Н.Түвшинбаяр аваргын амжилт Монголын маш олон хүнийг энэ спортод татаж, цаашдын олон амжилтын эхлэл болсон гэсэн байна. 

 

Эх сурвалж: CNN