Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр (2017.12.21) боллоо.
Хуралдаанаар зөвлөлийн 2017 оны ажлын хэрэгжилт, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон орон нутагт газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажилд тулгамдаж байгаа асуудлуудыг тус тус хэлэлцэв.
Хуралд БХБЯ, БСШУСЯ, ОБЕГ, ООГХ хариуцсан ажлынхаа талаар тус бүр мэдээлэл хийлээ.
учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Байнгын ажиллагаатай зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөний төслийг дахин хэлэлцэхээр товлов.
Шадар сайд түүнчлэн зөвлөлд тодорхой үүрэг, даалгавар өглөө. Үүнд,
- Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн ажлыг үргэлжлүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлт, орон сууцны барилгын сууц өмчлөгчдийн холбоо, барилгын хийц, материалын чанар шалгах лабораторийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах,
- Аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, музейн барилгын чанар, аюулгүй байдлыг объект тус бүрээр бүртгэх, шинэчилж барих болон хүчитгэн засах барилгыг эрэмбэлж, улсын төсөв, олон улс, хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх,
- Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулж үндэсний сүлжээнд холбох, гамшгийн үед цугларах талбай, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх талбайн нэгдсэн стандартыг бий болгох,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сум, ,
- Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажил, тулгарч буй асуудлын талаар ҮАБЗ болон УИХ-д танилцуулахад бэлтгэх зэргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.