Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

WWE -ийн өрсөлдөөнийг SPS телевизээр

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Спортын төрөлжсөн суваг болох SPS HD телевиз монголын үзэгчдэдээ ээлжит спортын контентоо хүргэхэд бэлэн боллоо. Бид ЕХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”, дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй Английн “Премьер лиг”, Хойд Америкийн сагсанбөмбөгийн лиг буюу “NBA”, холимог тулааны шилдэг “UFC”, Жүдо бөхийн ДАШТ, Их дуулга, Гранпри тэмцээнүүдийг үзэгчдэдээ монгол тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлсээр ирсэн.

Энэ удаад World Wrestling Entertainment буюу WWE Monday Raw, WWE Smackdown Live-ийн сонирхолтой шоуг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын үзэгчдэдээ хүргэх гэж байна. АНУ-д сонирхогчдынхоо тоогоор сагсанбөмбөг, бейсбол, хоккей, америк хөлбөмбөгийн дараа ордог энэхүү шоуг 2016 оны байдлаар тогтмол үздэг 36 сая орчим үзэгч байдаг ба 30 өөр хэл дээр дэлхийн 150 гаруй оронд нэвтрүүлгээ цацдаг юм.

Ирэх амралтын өдрүүдээр буюу 12 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд WWE Monday Raw, WWE Smackdown Live-ийн цоо шинэ, гал гарсан өрсөлдөөнийг SPS Их Спорт сувгаар монгол тайлбартай хүлээн авч үзээрэй

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.