2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд тодорлоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN

Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.

“Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлсэнээс 1 дүгээр шатанд 162 байгууллага шалгаруулалтад материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна.

2 дугаар шатанд ирүүлсэн 45 байгууллагаас Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
  • Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: “Гүүд нейборс” ТББ
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: “Гэгээнтэн энтертайнмент” ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: “Аз хур” ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага: “Хүннү молл” ХХК тус тус шалгарлаа.

Шалгарсан байгууллагуудад Нийслэлийн удирдлагууд талархал илэрхийлж батламж дурсгалын зүйл гардуулсан бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудад амжилт хүсэн хүүхдүүдийн төлөөлөл дурсгалын зүйл гардуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлттэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлага, сургалт сурталчилгааг өрнүүлж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ, хүрээлэн буй орчиноо хүүхэд, гэр бүл рүү хандуулж  байгаа нь сайшаалтай.

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах энэхүү ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.

“Аз жаргалтай Улаанбаатар” болох зорилт тавин Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлхийн төлөө ажиллаж байгаа Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна. Хүүхэд, багачууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

x