Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Japan Airlines имэйлээр $3.4 саяыг луйвардуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Японы агаарын тээвэрлэгч Japan Airlines компани хуурамч имэйлийн дагуу Хонг Конгийн банкны дансанд 384 сая иений ($3.4 сая) төлбөр шилжүүлж, луйвардуулснаа өчигдөр зарлажээ.

JAL уг асуудлыг цагдаад шалгуулж, имэйлийг сайн шалгаж, баталгаажуулаагүй ажилтнууддаа анхааруулга өгсөн гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард тус компанид АНУ-ын санхүүгийн үйлчилгээний компаниас онгоцны түрээсийн нэхэмжлэх ирсэн гэнэ. Нэхэмжилсний дагуу JAL онгоцны түрээсийн гурван сарын төлбөр болох 360 сая иенийг Хонг Конгийн банк руу шилжүүлжээ. Түрээслэгч компани өмнө нь АНУ дахь дансанд төлбөрөө хүлээж авдаг байсныг тэд анзаараагүй юм байна.

Аравдугаар сард Америкийн компани дахин нэхэмжлэх явуулснаар JAL луйвардуулснаа мэджээ. Үүнээс өмнө наймдугаар сард хамтарч ажилладаг Америкийн ачаа тээврийн компанид 24 сая иений шимтгэл шилжүүлсэн нь мөн л хуурамч имэйлээр нэхэмжилсний дагуу төлөгдсөн байна.

 

Эх сурвалж: Japan Times