2018/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,450.98₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
B11
УЛААНБААТАР
21°
|
14:00
S44
26°
15:00
S44
27°
16:00
S44
27°
17:00
S44
27°
18:00
S44
26°
19:00
S44
26°
20:00
S44
24°
21:00
S44
22°
22:00
S44
20°
23:00
S44
19°
00:00
S28
18°
01:00
S28
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучин iPhone-уудын баттерейг шинээр солиход хурд нь нэмэгддэгийг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN

Сүүлийн үед өмнөх загварын iPhone гар утаснуудын баттерейг шинээр солиход ажиллагаа нь хурдасч байгааг мэргэжилтнүүд янз бүрээр батлан харуулах болсон юм. Үүнээс болоод Apple компани шинэ iPhone гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэсэн сэжиг таамаг тарсан юм.

Тэгвэл Apple компани үүний шалтгааныг өчигдөр тайлбарлажээ. Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог гэнэ. Үүнээс болоод програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэжээ.

Тиймээс Apple компани хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг юм байна.

Харин баттерейг нь шинээр солиход энэ хязгаарлалт байхгүй болдог гэж тайлбарлажээ. Өнгөрсөн жил Apple ийм өөрчлөлтийг iPhone 6, iPhone 6S, iPhone SE загварууддаа нэвтрүүлсэн байна. Харин одоо iOS 11.2 хувилбараар дамжуулан iPhone 7-д нэвтрүүлэх гэж байгаа гэнэ. Цаашдаа бусад бүтээгдэхүүнүүдэд ч ийм хамгаалалтын арга хэмжээ хэрэгжинэ гэжээ.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x