Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхжаргал: Энэ шинэ жилийн хамгийн гайхалтай үдэш 12 сарын 30-нд “Boney M”-тэй хамт Крокуст болно

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

- Крокус эвент холл “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч олон мянган үзэгчдэд хэдийнээ танил болсон. Энэ хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу?

- Бид энэ хөтөлбөрийг анх 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь хүмүүс бид дурсамжаар хөглөгдөж амьдардаг.

Өнөөдрийн сонсож байгаа дуу хөгжмөөс илүү 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө бид юу сонсож байлаа гэдгээ дурсах дуртай байдаг шүү дээ. Энэ дурсамжийг сэргээж тэр орчинд нь “авчрах” гэж зорьдог учраас хөтөлбөр маань амжилттай зохион байгуулагдаж байна. 

“Хамгийн жаргалтай дурсамжууд бүдгэрэх ёсгүй” гэдэг үгэнд бид дуртай. Хөтөлбөрт хамрагдаж байгаа оролцогчид маань анги хамт олон, найз нөхдөөрөө хуучин цагийн сайхан дурсамжаа ярилцан нүд нь гэрэлтэн сэтгэл сэргэж байхыг харахад сайхан байдаг.   

Зарим хүмүүс төөрөлдөөд байдаг талтай. Гол утга нь 1980, 1990-ээд онд оюутан, залуу байсан хүмүүс дурсамжаа сэргээх зорилготой юм. Ялангуяа тухайн үед ЕвроДиско урсгал Монголд түгээмэл байсан шүү дээ. Энэ утгаараа 80-90-ээд оны залуусын дунд диско бүжгийн урсгал эрчимтэй хөгжиж эхэлсэн. Тиймээс тухайн үеийн залуусын дурсамжийн нэг хэсэгт диско хөгжмийн урсгал зайлшгүй тооцогдоно. 1980-аад оны залуучууд гэдэг нь одоогийн 40+ насныхан, 1990-ээд оны залуус гэдэг нь 35+  дээш насныхан гэж бид үзэж байгаа юм.  

- 80, 90-ээд оны дурсамжийг хөглөсөн гадны хэд хэдэн хамтлаг танайд ирж байсныг мэдэх юм байна. Ер нь энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулав?

- Манай хөтөлбөр үндсэндээ 2 хэсэгт хуваагддаг. Нэг нь дотоодын хамтлаг дуучдаа хамруулсан диско хөтөлбөр. Олон нийтэд “80-90 DISCO” гэж ярьж заншсан энэ хөтөлбөрөө бид нийт 9 удаа зохион байгуулсан.

Манай оролцогчид мэдэх байх, МУГЖ Н.Ариунболд уг шоуны хөтлөгчөөр байнга ажилладаг нь манай залуучуудад “брэнд” болж чадсан. Мөн энэ шоугаа бид “Ургацын далай”, “Алтан намар”, “Зах зээл” , “Картын Бараа”, “10 жил” зэрэг сэдвүүдээр зохион байгуулж байсан.

Харин нөгөө хэсэг нь 1980, 1990-ээд онд хит болж байсан гадны хамтлаг дуучдыг авчирдаг. Ингэхдээ бид сегментээ 2 хувааж байгаа. Нэг нь 1980-аад онд хит болж байсан Австрийн “Joy” хамтлаг байсан бол нөгөө нь 1990-ээд он буюу социализмаас ардчилал руу шилжих үед Монголд бар, Night club, бүжиг уралдаан тэмцээн хөгжиж байсан үед залуусын дунд хит болж байсан “La Bouche”, “London Beat”, “East 17” зэрэг хамтлагуудыг урьж тоглуулсан.

 

- 80, 90-ээд оны шоунаас гадна танайх ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг вэ?   

- “Крокус эвент холл” жилдээ 70 гаруй хурим, 40 гаруй Цолны найр, 20 гаруй байгууллагуудын ойн баяр арга хэмжээ тогтмол зохион байгуулж байна. Мөн жил бүрийн 12-р сарыг байгууллага, хамт олны Шинэ жилийн баяр эзэлдэг.

Залуучуудад зориулсан хамтлаг, дуучдын шоу тоглолт, загварын шоу зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн “Боловсрол суваг” ТВ-тэй хамтран 2 жил амжилттай хэрэгжүүлсэн “Яг  түүн шиг” ТВ шоуг манай үзэгчид сайн мэдэх байх. Бүр цаашлаад Азийн аварга шалгаруулах “FIBA 3*3” Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах спортын тэмцээнийг хүртэл зохион байгуулж байсан нь “Крокус эвент холл”-ийг “Multifunctional center гэж хэлж болно.   

- Дэлхийн алдарт “Boney Mхамтлаг Крокуст удахгүй тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ нь үнэнч фенүүд, дискочдын хувьд “чих дэлссэн” сайхан мэдээ болж байх шиг байна. Энэ тоглолтын талаар мэдээлэл өгөөч? 

- “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд шинэ жилээ хамтатган тэмдэглэх хүсэлт манай зочдоос маш их ирдэг байсан. Энэ сард бид байгууллагуудын шинэ жилийн хүлээн авалт ихтэй байгаа ч он солигдохын өмнөх өдрийг сонгон 80, 90-ээд оны сэдэвтэйгээр диско хөтөлбөр зохион байгуулъя гэж шийдсэн юм.

Харин ямар хамтлаг дуучдыг авчрах вэ гэж их судалсан. Монголчуудын хувьд шинэ жилийг ABBA, Boney M хамтлагийн дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс энэ удаагийн зочноор “Boney M” хамтлаг хит болсон дуунуудыг манай үзэгчдэд толилуулна.  Харин “Boney M feat Sheila Bonnick” Европ болон ОХУ-д аялан тоглолт ихтэй байхад нь манайд ирэх завшаан олдож бид 12-р сарын 30-нд тоглуулахаар урьсан. Энэ үдэш мэдээж гайхалтай үдэш байх болно гэж итгэж байна.  

 

- “Boney M” тоглолтоос гадна ямар арга хэмжээ болох вэ. Шинэ жилийн хөтөлбөрт нь юу юу багтах вэ?

- 80,90-ээд оны диско хөтөлбөр шинэ жилийн үдэштэй нэгдэж байгаагаараа илүү онцлогтой. Энэ бол шинэ жилийн баяр. Бид үүнийгээ “Найзуудын ёлка” гэж нэрлэж анги хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх боломжийг олгож байна. Үзэгчид 4-10 хүний ширээнээс сонголтоо хийх боломжтой.

Хүн бүрийн баярын ширээнд  франц тогоочийн бэлтгэсэн амтат хоол, төрөл бүрийн уух зүйлс, амттан гээд бүх зүйлс цогцоороо багтсан байгаа. Ингээд 1 хүний тасалбар 190.000 болон 250.000 төгрөгөөр худалдаалж байна.

- Хөтөлбөр цаашид байнга үргэлжлэх үү? Мэдээж ямар шинэлэг хамтлаг дуучид байх бол гэдэг нь сонирхол татаж байна?  

- Бид жилдээ 4-5 хөтөлбөр хэрэгжүүлж үүний 2-3 нь гадны хамтлаг байхаар төлөвлөж байна. Ер нь  80, 90-ээд оны хамтлаг дуучид нас ахиж тайзан дээр гарах нь цөөрөх хандлагатай байгаа Монголдоо авчирч тоглуулж нэгэн түүхийг бүтээх хүсэл эрмэлзлэлтэй байдаг.

Бас үзэгчдээс маш их санал ирдэг учраас цаашид бид 2000-аад оны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой бэлтгэл ажилдаа орж байгаа.      

- Ярилцсанд баярлалаа.

Fb/CrocusEventHall

Утас: 80044411, 80101144 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.