Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

“The Crypto” компанийн хувьцааг арилжаалахыг түр зогсоосны дараа биткойны ханш $2,000-аар унажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө дэлхийн хамгийн том крипто валют болох биткойны үнэ арилжааны төвүүд дээр $2,000 орчмоор унасан юм.

$17,000 гаруй үнэтэй байсан биткойны ханш $15,000 орчимд унаж, дараа нь бага багаар сэргэж байна.

Үүний нэг шалтгаан нь АНУ-ын Үнэт Цаасны Комисс крипто валют, блокчэйн технологийн The Crypto компанийн хувьцааны арилжааг түр хугацаагаар зогсоосонтой холбоотой гэж зарим ажиглагчид үзсэн байна. Тус компанийн хувьцааны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд 17,000 хувь орчмоор өсөж, зах зээлийн үнэлгээ нь $11 тэрбумд хүрсэн юм.

Нэгж хувьцааны үнэ нь есдүгээр сард $3.3 байснаа өчигдөр $575 хүрээд байв. Эрх баригчид үүний цаана булхайтай ажиллагаа явагдаж байж болзошгүй хэмээн үзсэний үндсэн дээр арилжааг нь нэгдүгээр сарын 3 хүртэл зогсоожээ.

Компанийн хувьцааны арилжаанд сэжигтэй гүйлгээ өнгөрөгч арваннэгдүгээр сард илэрсэн гэж дүгнээд шалгахаар болсон байна. The Crypto нь дижитал хөрөнгө, блокчэйн технологийн талаар бизнесийн болон засгийн газрын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.

 

Эх сурвалж: South China Morning Post