Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Даваасүрэн: Сахилгын зөрчилд 1,073, эрүүгийн хэрэгт 22 цагдаагийн алба хаагч холбогдсон

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн "Цагдаагийн 53 нэгжийн үйл ажиллагаанд олон улсын стандартын дагуу аудитын хяналт шалгалт хийлээ. Илэрсэн зөрчил алдааг засаж сайжруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Алба хаагчдын сахилга хариуцлага, авлига хээл хахуулын зөрчил дутагдлыг илрүүлэх чиглэлээр дотоодын хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

Буруутай алба хаагчдад цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хариуцлага тооцлоо. Нийт зөрчлийн 22.7 хувийг иргэд байгууллагуудын гомдол мэдээллээр илрүүлсэн бол 77.3 хувийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлж ажилласан.
Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар сахилгын зөрчилтэй 1,073, эрүүгийн хэрэгт 22 алба хаагч холбогдсон бөгөөд цагдаагийн байгууллагын харъяа 55 нэгжийн сахилга хариуцлагын байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй цөөнгүй үйлдлүүдийг илрүүлж Авлигатай Тэмцэх Газарт  шалгуулахаар хүргүүлээд байна. Тухайлбал Баянгол дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б нь Барс зах дээр иргэн Т гэгч бусдад зодуулж нас барсан хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж сэжигтэн Чинзоригийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон.

Мөн тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч О нь Баянгол дүүргийн 23-р хороонд гадны нөлөөтэй нас барсан М-н хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Баатарсүрэнгийн төрсөн дүү Билэгсайханаас шинжээчийн дүгнэлтийг нааштай гаргуулан прокурорт өгнө гэж мөнгө авсан нь тогтоогдсон.

Баянгол дүүргийн мөрдөгч Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-нд караокед нас барсан хэргийн хохирогчоос удаа дараа мөнгө нэхэж, зээлсэн гэх мэт гэмт хэргийн шинжтэй асуудлыг дотоодын хяналтаар илрүүлээд байна" гэлээ.