Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сармагчингууд яагаад бугатай “сэкс” хийдгийг эрдэмтэд анх удаа судалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Японд амьдардаг макака төрлийн сармагчингууд байгальд зэрэгцэн оршдог бугануудтайгаа дотно харилцаатай байдаг.

Заримдаа тэд бугыг хөлөглөн явж, хоол тэжээлээ хуваалцаж, нурууг нь маажиж өгдөг байна. Харин саяхан эрдэмтэд тэдний нэгэн онцгой сонин харилцааг нээсэн юм.

Тодруулбал эмэгчин макака сармагчингууд буганы нуруун дээр гараад “сэкс” хөдөлгөөн хийж байхыг анх удаа ажиглажээ. Тэд яг л хоорондоо бэлгийн ажил хийх үедээ гаргадаг дуу авиаг гаргаж байсан гэнэ.

Энэ үед буганууд сармагчингийн үйлдлийг огт тоолгүй идшэлж зогссон байна. Буганууд нуруун дээрээ гаргалгүй холдоход сармагчин уурлаж, уцаарлан, бэлгийн хавьталт үгүйлсэн үедээ гаргадаг ааш авирыг гаргаж байжээ.

Тэгвэл тэдний энэ онцгой харилцааг Канадын Лэтбрижийн их сургуулийн эрдэмтэд анх удаа ажиглаж, судалснаа “Archives of Sexual Behavior” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Эрдэмтэд сармагчингууд яагаад ийм үйлдэл хийдэг талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлжээ. Жишээ нь залуу, өсвөр насны эмэгчингүүд буган дээр сэкс дадлага хийдэг байж болзошгүй гэнэ. Мөн макака сармагчингууд эрэгчнээсээ хол байхдаа ингэж хэрэгцээгээ хангадаг байх магадлалтай. Нас бие гүйцээгүй эмэгчингүүдтэй хавьтахаас эр сармагчингууд ихэнхдээ татгалдзаг нь ингэхэд хүргэсэн гэж бас таамаглажээ.

Эх сурвалж: Quartz