Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Биткойны тэрбумтнууд нууц түлхүүрээ хэрхэн хадгалдаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ихэр ах дүүс болох Уинклвоссууд 2012 онд их хэмжээний биткойн худалдан авсан нь тухайн үедээ олон хүнийг гайхшруулж байсан юм.

Харвард төгссөн ихрүүд тэгэхэд Марк Зукербэргтэй заргалдаж олсон мөнгөнийхөө ихэнх хэсгээр 12,000 крипто валют худалдан авч байжээ. Тэд Фэйсбүүк сүлжээг бий болгохдоо санааг нь хулгайлсан гэж заргалдаад $65 саяыг Зукербэргээр төлүүлж байв.

Тэдний хөрөнгө оруулалт зөв болж, өнөөдөр ихрүүдийн хөрөнгийн хэмжээ $1.3 тэрбумыг даваад байгаа юм.

Гэвч крипто валютаар илэрхийлэгдэх хөрөнгөө хамгаалах маш чухал асуудал. Саяхан биткойны олборлолт, арилжаа хийдэг нэгэн компани дижитал хэтэвчнээсээ $80 саятай тэнцэх биткойныг хакеруудад алдсан юм.

Хэтэвч бүр өөрийн нууц түлхүүр үгтэй байдаг. Түүнийгээ алдвал бүх крипто валютаа алдах аюултай юм. Хамгийн найдвартай арга нь уг түлхүүр үгээ интернэтээс бүрэн салгаж, цаасан дээр хэвлэн нууцлах.

Харин Уинклвоссын ах дүүс энэ аргыг дахин нэг шат ахиулж, хэвлэсэн түлхүүр үгээ олон хэсэг болгон тасдаад Америк даяар орших банкнуудын сэйфэнд хувааж хадгалдаг гэнэ.

Аль нэг банкнаас түлхүүр үгний нэг хэсгийг олж авсан ч тэдний хөрөнгийг хулгайлах боломжгүй. Бүх банкнуудаас хэсгүүдийг хулгайлж аваад нийлүүлсний дараа л ихрүүдийн хөрөнгийг эзэмших боломжтой юм.

Ихрүүд зөвхөн хувийн хөрөнгөө ингэж хамгаалдаггүй. Тэд өөрсдийн эрхлэн явуулдаг Gemini арилжааны сайт дахь үйлчлүүлэгчдийнхээ крипто валютыг ч ингэж хамгаалдаг гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider