Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн туршилтын хонгилыг байгуулсан хүнийг Хойд Солонгос цаазалсан тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цөмийн туршилтын газар доорх хонгилыг байгуулах ажлыг удирдсан албан хаагчийг Хойд Солонгосын эрх баригчид цаазалсан байж магадгүйг Японы Асахи Шимбун сонин өчигдөр мэдээлжээ.

Цаазалсан шалтгаан нь тус улсын Пунгири дэх байгууламжийн бүтээн байгуулалт удааширсан болон туршилтын үеэр нурсантай холбоотой гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Пёньяны зургаа дахь цөмийн туршилтыг уг нь өнгөрсөн хавар гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан аж. Гэвч хонгилын бүтээн байгуулалт саатсаны улмаас хойшилж, өнгөрсөн есдүгээр сард туршсан юм.

Мөн энэ удаагийн туршилтын дараа хонгилд нуралт үүссэн тухай мэдээлж байв. Үүнээс гадна Хойд Солонгосын улс төрийн товчооны дарга асан Хван Бён Сеог цаазалсан тухай эх сурвалж мэдээлжээ. Тэр саяхан албан тушаалаасаа буугаад байсан юм.

Хван Бён Сео нь 2013 оноос хойш цаазлагдсан хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа гэнэ. Ким Жон Ун 2013 онд өөрийн хүргэн ах болох нөлөө бүхий төрийн зүтгэлтэн Жан Сён Тэкийг цаазалж байсан юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun