Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гадаад хэргийн сайд Хятадтай өрсөлдөхийн тулд тусгай онгоцтой болохыг хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бүс нутгийн гол өрсөлдөгч болох Хятадын хурдтай дипломат үйл ажиллагаатай өрсөлдөхийн тулд хувийн нисэх онгоцтой болох шаардлагатай байгаагаа Японы гадаад хэргийн сайд Таро Коно өчигдөр мэдээлжээ.

Өнөөдөр Японы гадаад хэргийн яамныхан, дипломатууд гадаад аялалд энгийн хүмүүстэй хамт арилжааны онгоцоор зорчдог аж. Коногийн хэлснээр 2013 оноос хойш тус улсын дипломат бодлогын тэргүүний хийсэн гадаад айлчлал Хятадын гадаад хэргийн сайд Ван Игийн ижил хугацаанд хийсэн аялалын гуравны нэг орчимтой тэнцэж байгаа гэнэ.

Япон улсын үндэсний эрх ашгийг хамгаалах үйлсэд зорчигч тээврийн онгоц ашиглах нь хангалтгүй байгааг тэр хэлсэн байна. “Бид нисэх онгоц худалдаж авах, түрээслэх, хувийн компаниудаас зээлээр ашиглах гээд олон хувилбарыг авч үзэх хэрэгтэй байна” гэж Коно сайд ярьжээ.

Сайд өнгөрсөн Даваа гарагт эрх баригч Либерал Ардчилсан Намын гадаад бодлогын хорооны гишүүдтэй уулзахдаа 2019 оны төсөвт онгоцны зардал тусгуулах талаар ярилцсан байна.

Тэр бас ирэх жилээс эхлэн гадаад бодлого, дипломат үйл ажиллагаанд зарцуулах төсвийг нэмэгдүүлэх тохиролцоог сангийн сайд Таро Асотой бараг хийгээд байгаагаа хэлжээ.

 

Эх сурвалж: Japan Today