Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг Төрийн сан руу шилжүүлсэн"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр олгохоор өнгөрсөн 11 дүгээр сард УИХ-аас шийдвэрлэсэн.

Тус урамшууллыг өгч эхэлсэн эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулсан юм.

Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг Нийслэлийн болон аймаг, орон нутгийн Төрийн сан руу шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.

Төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид олгох урамшууллын 300 мянган төгрөгт зарцуулах 55 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусган батлаад байгаа билээ.