Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ICT-ийн салбар дэлхийд танигдаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 18
Сурталчилгаа

Мобайл үйлчилгээ буюу үүрэн холбооны тухай мэдээ мэдээллийг олон улсад түгээдэг дэлхийд тэргүүлэгч, хамгийн том сайт болох Mobile World Live энэ сарын 12-нд нийтэлсэн нийтлэлдээ Монголын Гэр интернэт үйлчилгээг онцолжээ.

Дэлхий дахины өргөн зурвас, интернэт сүлжээ болон дэд бүтэц хөгжиж байгаа улс орнуудад өргөн зурвасын сүлжээг нэвтрүүлсэн тухай бичсэн уг нийтлэлд олон улсад танигдсан, нэр хүнд бүхий Германы Vodafone, Чехийн T-Mobile, Филиппиний Globe компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг онцолсноос гадна Юнител Группийн Гэр интернэт үйлчилгээний тухай онцлон бичсэн байна.

 

Нийтлэлд, “2017 оны 1-р сард нээлтээ хийсэн Гэр интернэт үйлчилгээг хүргэхийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 94 хувийг хамарсан 4G LTE сүлжээний 1198 станц байрлуулсан бөгөөд одоогийн байдлаар 50 мянган айл өрх, 200 мянган хувь хэрэглэгч, 1200 гаруй бизнес эрхлэгчдэд үйлчилгээгээ хүргээд байна” гэжээ.

Ийнхүү Гэр интернэт үйлчилгээг олон улсын нэр нөлөө бүхий сайт онцлон бичсэн нь Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхаж чадаж байгааг бататгасан үйл явдал боллоо. Мөн Туркминистан, Өмнөд Африк, Беларус, Казакстан зэрэг орнууд Гэр интернэт үйлчилгээг нэвтрүүлсэн туршлагаас судлан ижил үйлчилгээг улсдаа хөгжүүлж байна.

Дашрамд дурьдахад Гэр интернэт үйлчилгээ дараа төлбөрт багцтай болсон байна. Урьд нь зөвхөн Юнителийн Төгс картаар цэнэглэдэг байсан Гэр интернэт үйлчилгээ дараа төлбөрт багцтай болсноор хэрэглэгч илүү өндөр хурдны интернэтэд холбогдоод сардаа нэг л удаа төлбөр төлөх хялбар үйлчилгээ авах боломж нээгджээ.

Гэр интернэт үйлчилгээний дараа төлбөрт багцын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unitel.mn/unitel/news/277 линкээс авах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.