Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөртэ Чоно-2017" шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно.

15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ны зүгээс оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.

Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг. 

Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжилнэ.

Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд 'Бөртэ Чоно-2017' Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

"Бөртэ Чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчид:

 
 
 

 

Эх сурвалж: МҮОХ