Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

PutinCoin зах зээлд гарч, 126 хувийн өсөлт үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт крипто валютын зах зээл дээр өндөр өсөлттэй байсан дижитал хөрөнгийн тоонд ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн PutinCoin багтжээ.

Өчигдөр YoBit арилжааны төвд PutinCoin-ий ханш 126 хувь өсөж, ширхэг нь $0.04-оор арилжаалагдсан байна. Энэ крипто валютын зах зээлийн үнэлгээ нь $7 сая гаран болоод байгаа ажээ.

“PutinCoin-ийг Дэлхийн хамгийн агуу, том гүрнүүдийн нэг Орос орны хүн ард, ерөнхийлөгчид зориулж бий болгосон юм! Технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд маш олон боломжтой PutinCoin-ийг бизнесийнхэн, арилжаачид, хувь хүмүүс гээд энэ дэлхийн хүн бүрт чөлөөтэй ашиглуулахаар бүтээлээ” хэмээн тус крипто валютын вэб сайтад өгүүлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрийг бүтээгдэхүүндээ ашиглах явдал түгээмэл байдаг.

Жишээ нь ОХУ-д Путинка хэмээх нэртэй цагаан архи байдаг бол 2014 онд Крымийг нэгтгэснээс хойш бизнемэнүүд Путины нэр, дүрийг ашигласан олон бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ.

Эх сурвалж: Russia Today