Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хааны хөрөг зураг дээр дэвсэлж байгаа дүрс бичлэгээ интернэт сүлжээнд тараасан залууд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон тухай Хятадын хэвлэлүүд өчигдөр буюу Баасан гарагт мэдээлжээ.

Луо гэх 19 настай хятад залуу буруугаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ Өвөр Монголын Ордос хотын Эзэн хорооны Ардын шүүхийн өмнө өнгөрсөн Мягмар гарагт мэдүүлсэн байна.

 

Хэрэгтэн өнгөрсөн тавдугаар сард Хятадын баруун хойд Нинься мужийн төв Инчуань хотод монгол гэр дотор энэ үйлдлээ дүрс бичлэгт буулгаж, интернэтийн Куайшоу видео хуваалцах үйлчилгээнд тараасан юм.

Удалгүй Өвөр Монголын цагдаагийн байгууллагад иргэдээс гомдол олноор ирэх болсон тул хэрэгтнийг баривчилжээ. Луо шүүхийн өмнө буруугаа хүлээж, шүүх түүнийг нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж буруутгаж, ялласан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post