Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын гадаад киноны сүүлийн шалгаруулалтад Монгол киночдын бүтээл багтсангүй

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн Оскарын шагналын эздийг шалгаруулдаг Америкийн Кино Урлагийн Академи өчигдөр буюу Пүрэв гарагт гадаад хэл дээрх шилдэг бүтээлийн төрөлд өрсөлдөхөөр ирүүлсэн нийт 92 бүтээлээс шилдэг есийг сонгосноо зарлажээ.

Энэ шагналын төрөлд Монголоос найруулагч Д.Золбаяр “Чингисийн хүүхдүүд” бүтээлээ нэр дэвшүүлээд байсан юм.

Харамсалтай нь шилдэг есөн бүтээлийн тоонд манай кино багтаж чадаагүй байна.

Оскарын шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд шалгарч үлдсэн шилдэг есөн бүтээлийн жагсаалт:

 

“A Fantastic Woman” (Чили)

“In the Fade” (Герман)

“On Body and Soul” (Унгар)

“Foxtrot” (Израйль)

“The Insult” (Ливан)

“Loveless” (Орос)

“Felicite” (Сенегал)

“The Wound” (Өмнөд Африк)

“The Square” (Швед)

 

Эдгээр бүтээлээс шилдэгийн шилдгийг шалгаруулж, 2018 оны гуравдугаар сарын 4-нд Лос Анжелест болох ёслолын арга хэмжээний үеэр зарлах юм.

 

Эх сурвалж: Independent