Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын камерын хяналтын системээс зугтах гэсэн BBC-ийн сэтгүүлч 7 минутын дотор баригджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хятад улс дэлхийн хамгийн том хяналтын камерын системтэй улс болжээ. Одоогоор тус улсын том хотуудын гудамжинд нийтдээ 170 сая камер 24 цагаар ажиллаж, хиймэл оюун ашиглан хүмүүсийн нүүрийг таньж, хэн болох, ямар машинтай, гэр бүлийн гишүүд, найз нөхөд гээд бүх хувийн мэдээллийг нь гаргаж байдаг гэнэ.

2020 онд тэд камерын тоогоо 400 саяар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Саяхан BBC сувгийн сэтгүүлч Жон Садвортод Хятадын камерын хяналтын аварга төвд зочлох ховорхон боломж олдсон байна. Тэр энэ үеэр камерны системийн хүчин чадлыг туршихын тулд өөрийн мэдээллийг бүртгүүлээд баригдалгүй хэр удаан зугтаж чадахыг үзжээ.

Гэтэл Садвортыг гудамжинд гарснаас ердөө 7 минутын дараа цагдаа нар баривчилсан байна.

Засгийн газраас гадна Хятадын хувийн компаниуд ч дотооддоо ийм систем ашиглаж, ажилчдынхаа үйлдэл бүрийг хянаж байдаг болжээ. Тус улсын хиймэл оюун (AI), нүүрээр таних (face recognition) технологиуд өндөр түвшинд хөгжөөд байгаа юм.

Эх сурвалж: BBC