Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90%, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100% шүдний кариестай буюу цооролтой байна.
Америкт жил бүр 100 сая хүний амны хөндийн эрүүл мэндээр, тэр дундаа шүдний үзлэгт хамрагдаж чадахгүй үлддэг.
Шүд унахад хүргэдэг буйлны хүнд хэлбэрийн өвчлөл нь дунд эргэм насны хүмүүсийн (35-44 нас) 15-20%-д илэрдэг.
Дэлхий даяар 65-74 насны хүмүүсийн 30% орчим нь жинхэнэ шүдгүй (хиймэл шүдтэй) байна. Мөн 6-12 насны хүүхдүүдийн 16-40% нь тоглоомын талбайд гэмтэх, сургуулийн орчинд гэмтэх, авто осол, хүчирхийллийн улмаас шүдээ гэмтээж байна.
Харин Монгол оронд одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85, насанд хүрэгчдийн дунд 90 гаруй хувьтай байгаа нь маш өндөр хувь юм.
2008 онтой харьцуулахад энэ оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс 7-9.8 хувиар, шүд цоорох эрчим 0.2-0.6 хувиар буурчээ. Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлт хувь 5.5-7.2 хувиар тус тус өсжээ.
Амны хөндийн өвчлөл үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдэд эрүүл бус хооллолт, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахихгүй байхаас гадна дараах зуршил нөлөөлдөг.
Эдгээр буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.
Урьдчилан сэргийлэх:
Анхаарах зүйлс:
Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл.
Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.
Зарим эцэг эх сүүн шүдийг солигддог учраас тэдгээрийг арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал байдаг.
Шүд арчлах хэрэглэгдэхүүнд:
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.
Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.
Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
Шүдний оо:
Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.
Шүдний чигчлүүр: Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ.
Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсарын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.
Зөвлөгөөг бэлтгэсэн: Г. Батжаргал, НЭМҮТ-ийн ЭША /НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!